![img](/pics/KGBTerminal2.jpg)
Бидний тухай
![img](/pics/about_us_1.jpg)
![img](/img/badge-img.png)
Таны найдвартай
түнш
БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Дөлгөөн Дэлгэрэх хүргэлтийн үйлчилгээ нь 2013 онд байгуулагдан тусгай зөвшөөрлөө аван үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд чанартай, хямд, найдвартай үйлчилгээ хүргэхийн тулд нэлээдгүй судалгаа, хөрөнгө оруулалт хийсний дүнд 2015 оны 03 сарын 01-ний өдөр “ТЭГБЭ” хүргэлтийн брэнд үйлчилгээгээ албан ёсоор эхлүүлээд ажиллаж байна.
2014 оны 12 сард ХУД, 5-р хороо, Яармагт 1400m2 талбай бүхий 2 удаагийн түгээлтээр 40,000 хайрцаг баглаа илгээмжийг ялгах хүчин чадалтай нэгдсэн терминалыг Улаанбаатар хотод байгуулсан. Мөн илгээмж бүртгэл мэдээллийн нэгдсэн систем болон илгээмжийг хүлээн авсан даруйдаа тээврийн баримтын баркодыг уншуулан мэдээллийн нэгдсэн систем рүү дамжуулах боломжтой смарт утасны аппликейшин, онлайн захиалга-мэдээллийн систем, хэрэглэгчтэй харилцах төв(7000-1000), төрөл бүрийн скан-принтер, 17ш ачааны автомашин зэрэг техник, технологийн шийдлийг бүрэн нэвтрүүлэн одоогоор Улаанбаатар хот дотор "Гараас гарт" хүргэлтийн үйлчилгээг явуулж байна.
Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж Монгол улсын 2,3 дахь том хотуудыг хамруулан үйлчилгээгээ хүргэх төлөвлөгөөтэй байна.
Бид эелдэг харьцаа, чанартай үйлчилгээгээрээ үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлж хүргэлтийн салбарт шинэ стандартыг тогтооно.
![img](/pics/about_us_2.jpg)
Он цагийн хэлхээс
![img](/img/testimonials-bg.png)
Хамт олны эрхэм уриа
![img](/img/pto/uria.jpg)